Сайн байна уу?
Өчүүхэн миний эгэл ертөнцөд саатан зочилсон эрхэм уншигч танд баярлалаа. Энэ цаг мөчөөс эхлэн Дашмөнх-ийн блог хүндэт зочин таны итгэлт анд, зүтгэлт хамтрагч, дотны зөвлөгч байхыг эрэмлэзэхийн сацуу тэнгэрлэг монгол түмнийхээ өндөр их суу залийг зарлан тунхаглаж, миний ертөнцөд надтай нэгдэхийг бүх талаар ятгах болно гэдгээ ил өчин ийнхүү анхныхаа бичлэгээ эрээчмой. Ямартайч эхлээд Дашданзангийн Мөнх-Эрдэнэ гэгч хүн ер нь яагаад блог хөтлөхөөр шийдсэнээ хальт зухалзуулья. XXI зуунд хөл тавигч хүмүүн бид хичнээн азтай одтой. Одоогоос 5 зууны тэртээх он цагийн хөрснөөс орчин үеийн шинжлэх ухаан ургасан гэж үздэг. Өөрөөр хэлбэл Гутенбергийн хувьсгалын ачаар хүн төрөлхтөн мэдлэгийн өмчлөлөөс ангижарч, мэдлэгийг хүн бүр хүртэх боломжтой болоодхов. Үүний үр дүнд аж үйлдвэрийн хувьсгалыг өрнүүлж, бүтээж, үйлдвэрлэж чадахгүйн зовлонгоос бүрэн ангижирч авснаар XX зуунтай золгов. Энэ зуунд 2 том дайны хөлд дэлхйи ертөнц нэрвэгдсэн ч газар тариалан, худалдаа наймааг цэцэглүүлж, харилцаа холбоо, интернет, өндөр технологийг эзэмшиж чадлаа.Ийнхүү алдаа оноо, амжилт бүтээл, дайн самуун, дарангуйлал дундуур туучисаар хүн төрөлхтөн 3 дахь мянганд хөл тавив. Хэдийгээр хүн амын илүүдэл, хөрс агаарын бохирдол, хүнсний хомсдол, хорт хавдар, хоморголон устгах зэвсэг, хямрал, хөгжлийн сөрөг үр дагавар, хүн ардын боолчлол гээд сэтгэл түгшээсэн олон асуудлууд бидний өмнө байгаа ч. Хэрэв бид хүсээд нэгдэж чадвал гарц үргэлж байдаг. Магадгүй энэ бүх асуудлын шийдэл нь интернет ч байж болох юм . Учир нь асуудал хэзээ, ямар үед хамгийн зөв хувилбараар шийдэгддэг вэ гэхээр хүн болгон оролцсон үед л хамгийн зөв байдаг. Мэдээж асуудал хувийн нийтийн, том жижиг гээд янз бүр боловч аль ч түвшинд оролцох боломжыг л интернет олгож байгаа юм. Web 2.0 технологийн ачаар бидэнд энэ боломж нээгдсэн. Харин одоо ашиглаад л өг гээд хаалга үүд тогших нь холгүй гуйж байхад бид өөрсдийнхөө сайн сайхны төлөө яагаад ядаж л хуруугаа хөдөлгөж болохгүй гэж. Нөгөө талаасаа хувь хүний соёл болчихож, бас цахим ертөнц дахь бидний нэрийн хуудас гээд дурьдаад байвал хэрэгтэй гэдэг нь хэн бүхэнд ойлгогдох биз ээ. Би энд ганц блог хөтлөх тухай яриагүй. Сошиал Медиа гэдэг зүйлийн ач холбогдлыг бага сага ойлгосон л хэрэг. Гэхдээ эргэлзэх сэтгэл төрж байснаа нуух юун. "Эргэлзэх зүйл гарвал бүү эргэлз" хэмээн Бенжамин Франклингуай хэлсэн байгаан. Эцэст нь хэлэхэд миний сонирхолыг татсан бүхний талаар л хуваалцах болно. Блогыг минь тоож, орж гарсан оролцогч бүртээ талархаж байна. Танд амжилт хүсье. Хөгжилд хамтдаа.

Comments
Post a Comment