Skip to main content

Posts

Showing posts from August, 2012

Эргэлзээ

Сайн байна уу? Өчүүхэн миний эгэл ертөнцөд саатан зочилсон эрхэм уншигч танд баярлалаа. Энэ цаг мөчөөс эхлэн Дашмөнх-ийн блог хүндэт зочин таны итгэлт анд, зүтгэлт хамтрагч, дотны зөвлөгч байхыг эрэмлэзэхийн сацуу тэнгэрлэг монгол түмнийхээ өндөр их суу залийг зарлан тунхаглаж, миний ертөнцөд надтай нэгдэхийг бүх талаар ятгах болно гэдгээ ил өчин ийнхүү анхныхаа бичлэгээ эрээчмой. Ямартайч эхлээд Дашданзангийн Мөнх-Эрдэнэ гэгч хүн ер нь яагаад блог хөтлөхөөр шийдсэнээ хальт зухалзуулья. XXI зуунд хөл тавигч хүмүүн бид хичнээн азтай одтой. Одоогоос 5 зууны тэртээх он цагийн хөрснөөс орчин үеийн шинжлэх ухаан ургасан гэж үздэг. Өөрөөр хэлбэл Гутенбергийн хувьсгалын ачаар хүн төрөлхтөн мэдлэгийн өмчлөлөөс ангижарч, мэдлэгийг хүн бүр хүртэх боломжтой болоодхов. Үүний үр дүнд аж үйлдвэрийн хувьсгалыг өрнүүлж, бүтээж, үйлдвэрлэж чадахгүйн зовлонгоос бүрэн ангижирч авснаар XX зуунтай золгов. Энэ зуунд 2 том дайны хөлд ...